https://www.facebook.com/Dundgovi.ontsgoi ЦАС ОРНО
Өнөө шөнө буюу 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө нутгийн төв болон хойд хэсгээр цас орж, салхи баруун хойноос секундэд 9-14 метр хүрч явган цасан шуурга шуурч, хүйтэний эрч нэмэгдэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.
ДУНДГОВЬ ЦАГ АГААРЫН МЭДЭЭДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР