Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2024 ОНЫ 12 САРЫН 26-ААС 2025 ОНЫ 1 САРЫН 11-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА

2024-12-26

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2024 ОНЫ 12 САРЫН 26-ААС 2025 ОНЫ 1 САРЫН 11-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА

ДУНДГОВЬ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

2024-12-23

Өнөө шөнө буюу 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө нутгийн төв болон хойд хэсгээр цас орж, салхи баруун хойноос секундэд 9-14 метр хүрч явган цасан шуурга шуурч, хүйтэний эрч нэмэгдэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

"ДЭЭЛТЭЙ - МОНГОЛ"

2024-12-18

"ДЭЭЛТЭЙ - МОНГОЛ" “Үндэсний хувцасны соёлын өвийг - Үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье” аяны хүрээнд Дундговь аймгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Дээлтэй-Монгол” зохион байгууллаа.

Авлигыг мэдээлэх 110 утсаар 180 дуудлага хүлээн авав

2024-12-03

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 13.4 хувь нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хамаарч байгаа бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 180 дуудлага хүлээн авчээ.

ДУНДАЖ ХУРДНЫ КАМЕР ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

2024-11-29

 Улсын төсвийн 403,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн байнгын хяналтын пост, Дэлгэрцогт, Луус, Хулд сумдад хийгдэж буй “Дундаж хурдны камер”-ын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлын хэсэг энэ сарын 27-ны өдөр ажиллав.

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ.

2024-11-25

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. 2024 онд өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн Дэлгэрцогт сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч Д.Наранцэцэг, Сайхан-Овоо сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч Ц.Саранчимэг, Мал эмнэлгийн лабораторийн лаборант С.Алтанчимэг нарыгаа байгууллагын хамт олон хүндэтгэн хүлээн авч, хамт олны сэтгэл шингэсэн гарын бэлгийг гардуулан өглөө. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж, 28-36 жил хөдөлмөрлөсөн та нараараа бахархаж байна. Цаашид байгууллагатай эргэх холбоотой ажиллаж ажлын нөр их туршлага мэдлэгээ залуучуудад сургахад үнэтэй хувь нэмэр оруулаарай. Эрүүл энхийг хүсье. Хүндэтгэсэн: Мал эмнэлгийн газрын хамт олон.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД 400 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА.

2024-11-22

Төрийн захиргааны байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээнийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Биеийн тамир, спортын газраас энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тэмцээнд 29 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. “Хандлага халдварлана. Үр хойчдоо үлгэрлэе” уриан дор зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, хэлтэс, агентлагуудын удирдлагууд болон төрийн албан хаагчид оролцлоо. Ерөнхий ивээн тэтгэгчээр Дундговь - Скайтел салбар оролцож байна. Энэ сарын 21-ний өдөр тус тэмцээний ганцаарчилсан төрлүүд явагдсан бөгөөд Дартсын эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг Д.Цэрэнчунт - Газар баг /ГХБХБГ/, Дэд байрыг Б.Пүрэвсүрэн - ВОЛВЭС баг /Хөдөлмөр халамж үйлчилгээний газар/, Гутгаар байрыг Т.Оюун-Эрдэнэ - TUGS TEAM /Аудит/, эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Ж.Базарсад - Opportunity баг /Мандалын гэгээ хот тохижуулах газар/, Дэд байрыг Б.Батцоож-Tugs team баг /Стандарт хэмжилзүйн хэлтэс/, гутгаар байрыг Б.Жанчивдорж - Таван цагариг /Татварын газар/ нар тус тус эзэллээ. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд Г.Намжилсүрэн-Opportunity баг /Мандалын гэгээ хот тохижуулах газар/ шалгарсан бол Дэд байрт Р. Мөнхтогтох-Tugs team баг /Төрийн аудит/, Гутгаар байрт Н.Лхагва-Учрал - Газар баг /ГХБХБГ/ шалгарсан байна. Харин эмэгтэй төрөлд Тэргүүн байрт А.Цэвэлмаа - Аймаг баг /АЗДТГ/, Дэд байрт Ш.Үүрцайх - Чандмань баг /Мэдээлэл холбоо/, Гутгаар байрт Б.Баасанхүү - 5 цагираг баг /Татварын хэлтэс/ нар шалгарчээ. Өнөөдөр тэмцээний волейболын тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд маргааш сагсан бөмбөг, корнхол гэсэн төрлөөр үргэлжилж, аваргын цомын эзэд тодрох юм.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

2024-11-15

Монгол улсад Шинжлэх ухаант мал эмнэлэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Мал эмнэлгийн Ерөнхий газраас эрхлэн гаргасан 3 боть ном болон Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олноос эрхлэн гаргасан “Дундговийн малын эмч нарын дурсамж” номуудыг С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн номын фондод хүлээлгэн өглөө.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

2024-11-15

АЖЛЫН БАЙРТАЙ ТАНИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-07

Мал эмнэлгийн газар, мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа лабораторийн судалгаа шинжилгээ хийх техник тоног төхөөрөмжтэй танилцах ажлыг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 9-р ангийн ангийн сурагчдад мэргэжлээ сурталчилах ажлыг зохион байгуулж ажиллалаа. ИРЭЭДҮЙН ‍МАЛЫН ЭМЧ БОЛОХ ХҮСЭЛ ЗОРИЛГОТОЙ СУРАГЧИДДАА СУРЛАГА ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛЖ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

2024-10-29

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛЖ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 71 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАТЛАГДСАН “ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)”-Г ТАНИЛЦУУЛЛАА.

2024-10-29

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн