Мал эмнэлгийн газар

Судалгаа, шинжилгээ

ХЭЭЛТҮҮЛЭГЧ МАЛД БРУЦЕЛЛЁЗЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

2024-11-25

Дундговь аймгийн 15 сумын нийт хээлтүүлэгч малд бруцеллёз өвчний халдвар илрүүлэх тандалтыг хийж гүйцэтгэлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛ СҮРЭГТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫ ДАРААХ МОНИТОРИНГ ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

2024-10-14

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын "Дархлаажуулалтын дараах мониторинг хийх тандалтын ажлыг зохион байгуулах тухай" 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/337 тоот тушаал, Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын дараах мониторинг хийх гэрээний дагуу Дундговь аймгийн 15 сумдад Мал эмнэлгийн лабораторийн шинжээч эмч, сумдын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэнүүдтэй хамтран гарч 45 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, 1 айлаас 3 үхрээс нийт 135 үхрийн цусны дээж цуглуулан, хот айл бүрээс асуумж судалгаа авч ажиллаж байна.

АДУУНЫ ЯМ ӨВЧНИЙ ТАНДАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАА.

2024-10-12

Адууны ям өвчний нөхцөл байдлын талаар тандалт судалгаа хийлээ.

АДУУНЫ 4 ӨВЧНИЙ ТАНДАЛТЫН АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАА.

2024-09-26

Адууны 4 өвчний халдварын түвшинг тогтоох үндсэн зорилгын хүрээнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Адууны 4  өвчний халдварын түвшин тогтоох тандалт”-ыг удирдамжийн дагуу хэрэгжилтийг ханган Дундговь аймгийн адуун сүрэгт 2024 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд 15 сумын 75 малчин өрхийн нийт 150 адуунаас цусны дээж цуглуулан ажиллаа.

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИТ ДЭЭЖ ИЛГЭЭЖ ОНОШ БАТАЛГААЖУУЛСАН ӨВЧНИЙ ТАЛААР

2024-08-13

Мал эмнэлгийн лабораторит шинжлэгдэх боломжгүй сорьц болон сумдаас ирүүлсэн гоц халдварт, халдварт өвчний дээжийг онош баталгаажуулахаар УМЭАЦТЛ-т хүргэн шинжилгээний хариуг хүлээн авч ажиллаж байна.

НЯН СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

2024-08-13

Нян судлалын шинжилгээнд сумдаас ирүүлсэн болон шинжээч эмч нар дуудлагаар явж ажиллахдаа авсан эмгэгт материалын 48 сорьцод нян судлалын шинжилгээ хийж баталгаажуулан хариу олгож, анхан шатны бүртгэл хөтлөн мэдээ тайланг гаргаж ажилласан. Шинжилгээгээр боом өвчнийг илрүүлж УМЭАЦТЛ-т баталгаажуулсан. Халдварт өвчний шинжилгээг молекул биологийн арга (ПГУ)-аар шинжилгээ бүрт хийж оношийг баталгаажуулдаг. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториос жил бүр зохион явуулдаг ур чадварын хөтөлбөр хамрагдаж 2 сорьцонд илрүүлэх шинжилгээг гүйцэтгэж амжилттай оролцож гэрчилгээ авсан. Нян судлалын шинжилгээгээр боом өвчнийг илрүүлж УМЭАЦТЛ-т баталгаажуулсан.

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИ

2024-06-10

Молекул биологийн лабораторит хонины цэцэг өвчний 79 сорьцонд шинжилгээ хийж хариу олгосон. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториос жил бүр зохион явуулдаг ур чадварын хөтөлбөр хамрагдаж 20 сорьцонд шинжилгээг гүйцэтгэж, амжилттай оролцож гэрчилгээ авсан

ШИМЭГЧ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

2024-06-10

Шимэгч судлалын лабораторийн шинжилгээнд нийт 20 хандалтаар 115 сорьцонд шинжилгээ хийж гүйцэтгэсэн. - Адууны хачгийн халуун (бабизиоз) оношлох зорилгоор: Лабораторит ирүүлсэн цусны сорьцод стандарт, стандарт арга зүйн заавраар микроскопын шинжилгээний тусламжтай цусны түрхцэд үүсгэгчийг илрүүлэх шинжилгээг 10 сорьцод,

МАЛ, АМЬТНЫ ӨВЧНИЙГ ШИНЖЛЭХ, ОНОШЛОХ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН

2024-06-10

Нянгийн болон вирусын гаралтай мал, амьтны халдварт өвчнийг оношлох, өвчлөл хорогдлын шалтгаан тодруулах, шинжилгээ, оношлогоонд шаардлагатай тэжээлт орчин, урвалж бодисын нөөцийг бүрдүүлж, шинжилгээний бэлэн байдлыг  хангаж ажиллаж байна. 

ИЙЛДЭС СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

2024-06-03

Шүлхий, бог малын мялзан өвчний халдвар илрүүлэх тандалтын сорьцуудад Франц улсад үйлдвэрлэсэн N06 цувралын дугаартай ID Screen FMD NSP Competition нэртэй оношлуураар 480 сорьцод шүлхий өвчний эсрэгбием илрүүлэх Элиза урвалын шинжилгээ, Франц улсад үйлдвэрлэсэн L68 цувралын дугаартай ID Screen PPR Competition нэртэй оношлуураар 360 сорьцод бог малын мялзан өвчний эсрэгбием илрүүлэх Элиза урвалын шинжилгээг нийт 840 сорьцод эсрэгбием илрүүлэх Элиза урвалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн.

ШҮЛХИЙ, БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ТАНДАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАА.

2024-05-24

         Монгол орны хэмжээнд шүлхий, бог малын мялзан өвчний халдварлалтын түвшин, тархалтын түвшинг тогтоох үндсэн зорилгын хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Малын гоц халдварт өвчний тандалт зохион байгуулах тухай” А/152 дугаар тушаал, тушаалын 1 дүгээр хавсралт буюу Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний ийлдэс судлалын тандалтын удирдамжийн дагуу хэрэгжилтийг ханган Дундговь аймгийн мал сүрэгт 2024 оны 05-р сарын 24-нөөс 05 сарын 31-ний өдрүүдэд Аймгийн хэмжээнд санамсаргүй сонголтын аргаар нийт 9766 малчин, мал бүхий өрхөөс 30 малчин өрхийг сонгон тандалт шинжилгээнд хамруулсан. Тандалтанд санамсаргүй сонголтын аргаар 14 сумын 30 малчин өрхийн ямаа 180, хонь 180, үхэр 120 нийт 480 малаас дээж цуглуулан ажиллаа. Тандалт шинжилгээний сорьц цуглуулах ажлыг Мал эмнэлгийн лаборатори удирдлага зохион байгуулалтаар  хангаж, аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжээч эмч нар болон 12 сумын МЭ-ийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч, МЭҮН-ийн эмч,  жолоочийн хамт түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн. Сорьц цуглуулах ажлын явцад малын бүртгэл хөтлөн ийлдсийг ялган тэмдэглэж, “ТАНДАЛТЫН СИСТЕМ”-д малчдаас асуумж, малын бүртгэлийн мэдээллийг бөглөж сүлжээгээр илгээж удирдамжийн дагуу ажилласан.


Аймгийн Мал эмнэлгийн газрын нөөцөд тулгуурлан 1 удаагийн зүү, вакумт хуруу шил, зүү баригч, шинжилгээний урвалж, хавтан соруурын хошуу, бусад хэрэглэгдэхүүнийг  ашиглан 1 сорьцонд 1 хэрэгсэл зарчмаар хэрэгжүүлсэн. Цусны ийлдсийг хээрийн нөхцөлд ялган машины хөргөгчинд хадгалан аймгийн МЭЛабораторит хүргүүлсэн. Шинжилгээнд ашигласан автомат соруурын хошуу, хавтан бусад хэрэглэгдэхүүнийг  ашиглан зохих журмын дагуу устгасан болно.   



Шинжилгээний ажлыг 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн лабораторийн ийлдэс судлалын лабораторит Ийлдэс, шимэгч судлалын шинжээч их эмч Н.Балданжав, ариун цэвэр магадлан шинжилгээний шинжээч их эмч Д.Бурмаа нар хийж гүйцэтгэж байна.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн