Мал эмнэлгийн газар

Төрийн үйлчилгээ

ЛАБОРАТОРИЙН УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА.

2025-01-30

Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион явуулдаг "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай" хуулийн 14.4 дэх заалт, лабораторийн ур чадварыг үнэлэх бүдүүвчийг зохион байгуулах MNS ISO/IEC 17043:2010 стандартын дагуу 2025 оны I ээлжийн ур чадварын сорилтод лабораторийн 4 тасаг хамрагдаж ур чадварын хяналтын тестийн шинжилгээг шинжээч эмч нар гүйцэтгэж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИ

2024-01-11

Мал эмнэлгийн лаборатори нь МЭЕГ-аас дэвшүүлсэн зорилт, 2023 оны Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн зохих заалтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль, мал эмнэлгийн холбогдолтой бусад эрх зүйн актуудыг удирдлага болгон мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, гоц халдварт, халдварт, паразит болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх, оношлох болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг ажил үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлдэг. Мал эмнэлгийн лаборатори нь МЭЕГ, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори /сүлжээ лаборатори/-иос  мэргэжил арга зүйн удирдлагаар хангагдан аймгийн Мал эмнэлгийн газрын даргын өдөр тутмын удирдлага доор албан тушаалын тодорхойлолтын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил, үйлчилгээ явуулдаг.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн