Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МАЛЫН ИХ, БАГА ЭМЧ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг тус тус шинэчлэн батласан.

Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д зааснаас “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-д малын боом, бруцеллёз, галзуу, сүрьеэ, ям зэрэг өвчний вакцин, вирус, ийлдэс, гаммоглобулин, антибиотик, онош зүй, утил бэлтгэн савлах, хатаах, омог хайрцаглах, вивар, химийн цех, малын эм бэлдмэл шалгах лаборатори, байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн малын эмч, бусад хамаарал бүхий мэргэжлүүд багтсан. Тус жагсаалтын дөрөвдүгээр бүлгийн 4.15, 4.25. 4.32 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хөдөө аж ахуйн салбарт ажилладаг малын эмч, байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв, эм биобэлдмэлийн үйлдвэрлэлийн малын их эмчийг хамруулсан. “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн жагсаалтад хөдөө аж ахуйн салбарт ажилладаг малын эмчийг шинээр оруулснаар аймаг, нийслэлийн төрийн болон хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид ажилладаг малын их, бага эмч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж байгаа юм.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048084154131&showType=1

https://www.facebook.com/profile.php?id=100064187946650

Сүүлд нэмэгдсэн