Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 71 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАТЛАГДСАН “ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)”-Г ТАНИЛЦУУЛЛАА.

       Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон дэргэдэх газар, хэлтсийн Мал эмнэлгийн албан хаагч нарт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус төлөвлөгөөг танилцууллаа. Арга хэмжээний үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийлээ. 


Сүүлд нэмэгдсэн