Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэд суралцагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх албан бичиг баримтыг үндэсний бичгээр хөтлөх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол бичиг 3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан монгол бичгийн дунд шатны 40 цагийн модуль сургалтанд мал эмнэлгийн газрын албан хаагчид хамрагдсан. Мал эмнэлгийн газрын 13 албан хаагч амжилттай хамрагдаж батламж гардан авлаа.
Өвгөд дээсийн минь түүхийг бичсэн
Өндөр төрийн хойморь заларсан
Дэлхийд ганцхан босоо заяатай
Дээд тэнгэрийн бичиг мину