Мал эмнэлгийн газар

Судалгаа, шинжилгээ

МАЛ, АМЬТНЫ ӨВЧНИЙГ ШИНЖЛЭХ, ОНОШЛОХ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН

Нянгийн болон вирусын гаралтай мал, амьтны халдварт өвчнийг оношлох, өвчлөл хорогдлын шалтгаан тодруулах, шинжилгээ, оношлогоонд шаардлагатай тэжээлт орчин, урвалж бодисын нөөцийг бүрдүүлж, шинжилгээний бэлэн байдлыг  хангаж ажиллаж байна.  Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг өдөр тутам  зохион байгуулан сумдаас ирүүлсэн болон иргэдийн хүсэлт, гэрээний дагуу сорьц,  дээжинд магадлан шинжилгээг түргэн шуурхай хийж, оношийг тогтоох, баталгаажуулах зарим гоц халдварт, халдварт өвчний дээжийг УМЭАЦТЛ-т хүргүүлэн баталгаажуулж хариу арга хэмжээ авч ажилладаг.  Мал эмнэлгийн лабораторид 2024 оны хагас жилийн  байдлаар нийт 59 хандалтаар 1850 сорьцонд стандарт аргачлалын дагуу шинжилгээ хийж, халдварт, шимэгчтэх өвчнийг илрүүлэх, тандах, оношлох, онош баталгаажуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээ хийж баталгаа гаргаж хариуг цаг алдалгүй шуурхай мэдээлэн ажилласан.

Сүүлд нэмэгдсэн