УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИТ ДЭЭЖ ИЛГЭЭЖ ОНОШ БАТАЛГААЖУУЛСАН ӨВЧНИЙ ТАЛААР
Мал эмнэлгийн
лабораторийн итгэмжлэлийн хүрээнд багтаагүй болон шинжилгээ хийгдэх боломжгүй дээж, сумдаас ирүүлсэн гоц халдварт, халдварт өвчний дээжийг онош баталгаажуулахаар УМЭАЦТЛ-т хүргэн шинжилгээний хариуг хүлээн авч ажиллаж байна. Нийт 56 хандалтаар (аймгийн
лабораторит шинжилгээ хийгдэж, УМЭАЦТЛ-т баталгаажуулах шинжилгээний дээж орсон
болно) гоц халдварт хонины цэцэг өвчний 208 сорьц, бог малын мялзан өвчний 20
сорьц, зооноз халдварт галзуу өвчний 15 сорьц, адууны нийлүүлгийн өвчний 38
сорьц, адууны ям өвчний 4, эмгэгт материал 12, маханд ивермектин тодорхойлох 1 сорьцыг
биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журамыг баримтлан хүргүүлж хариуг
хүлээн авч сумдын МЭТасагт өгч заавар зөвлөмжөөр ханган арга хэмжээг шуурхай
авч хэрэгжүүлсэн.
Гоц халдварт хонины
цэцэг өвчний 208 сорьцоос , бог малын мялзан өвчний 20 сорьц сөрөг, зооноз
халдварт галзуу өвчний 15 сорьцны 14 сорьц эерэг 1 сорьц сөрөг, адууны
нийлүүлгийн өвчний 38 сорьцны 11 сорьц эерэг 27 сорьц сөрөг, адууны ям өвчний 4
сорьцны 1 сорьц эерэг 3 сорьц сөрөг, эмгэгт материал 12 сорьц 6 сорьц эерэг 6
сөрөг, маханд ивермектин тодорхойлох 1 сорьц сөрөг, хамуу илрүүлэх 4 сорьц
эерэг хариуг хүлээн авч сумдын МЭТасагт өгч заавар зөвлөмжөөр ханган арга
хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.