Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/729 дугаар тушаал, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/104 тоот тушаалын дагуу Монгол улсын 21 аймаг, нийслэлийн адуун сүрэгт Адууны халдварт цус багадах өвчин, адууны африк мялзан, адууны ям, адууны нийлүүлгийн өвчин зэрэг 4 өвчний халдварлалт, тархалтыг тогтоох зорилгоор ийлдэс судлалын болон асуумж судалгааны ажлыг зохион байгуулсан.
Адууны 4 өвчний халдварын түвшинг тогтоох үндсэн зорилгын хүрээнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Адууны 4 өвчний халдварын түвшин тогтоох тандалт”-ын удирдамжийн дагуу хэрэгжилтийг ханган Дундговь аймгийн адуун сүрэгт 2024 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд 15 сумын 75 малчин өрхийн нийт 150 адуунаас цусны дээж цуглуулан ажиллаа.
Цусны ийлдсийг хээрийн нөхцөлд ялган машины хөргөгчинд хадгалан аймгийн МЭЛабораторит авчиран Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит хүргүүлсэн.