Мал эмнэлгийн газар

Судалгаа, шинжилгээ

ХЭЭЛТҮҮЛЭГЧ МАЛД БРУЦЕЛЛЁЗЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

МЭЕГ – ын дарга, УМЭАЦТЛ-ын захиралтай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 23 – ны өдрийн Дугаар 2024/23 “Бруцеллёзын халдвар илрүүлэх тандалт – 2024” ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, УМЭАЦТЛ – ын захирал Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргатай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 17 – ны өдрийн Дугаар 2024/02 “Хээлтүүлэгч малд бруцеллёзын халдвар илрүүлэх тандалт – 2024” шинжилгээ хийж гүйцэтгэх ажлын гэрээ, УМЭАЦТЛ-н захирлын 2024 оны 05-р сарын 17 - ны А/36 тоот тушаал, тушаалын 1 дүгээр хавсралт “Хээлтүүлэгч малд бруцеллёзын тандалт-2024” ажлыг зохион байгуулах хэрэгжүүлэх ажлын удирдамжын дагуу 2024 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын 10 - ныг хүртэлх хугацаанд 15 сумын хээлтүүлэгч мал сүрэгт бруцеллёз өвчний эрүүлжүүлэх, халдвар илрүүлэх тандалт шинжилгээг зохион байгуулан ажиллаа. Тандалт шинжилгээний хээлтүүлэгч малаас цусны сорьц цуглуулах ажлыг сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн малын эмч нартай хамтран хийж гүйцэтгэсэн ба Мал эмнэлгийн лаборатори нь удирдлага, зохион байгуулалт, заавар зөвлөмжөөр ханган ийлдсийг сумдаас хүлээн авч нийт 9234 хээлтүүлэгчийн сорьцонд шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Сүүлд нэмэгдсэн