Мал, амьтны халдварт өвчний гаралтыг бууруулах зорилтын хүрээнд. Энэ онд нийлүүлэгдсэн Бог малын төлийг Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх 302500 тун вакцин, ДХХ, энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх 1820 л вакцин, Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх 5000 тун вакцинуудын тээвэрлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт хийж тэмдэглэл үйлдэв. Яаралтай дархлаажуулалтын хүрээнд ирсэн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх № 030523, 050523 серийн дугаартай 68200 тун вакцин, Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 300000 тун вакцинуудын тээвэрлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт хийж тэмдэглэл үйлдэв. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд. Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ХХААГ-тай хамтран зохион байгууллаа. Энэ хүрээнд 3 ААН, 5 иргэний мах, махан бүтээндэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний худалдан борлуулж байгаа үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа. Мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны А/219 тоот удирдамжийн дагуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Далай говийн хайрхан ХХК, Их Хайрхан мандал ХХК, ЭЭТМО ХХК-ниудын мал төхөөрөх үйлдвэрт ХХААХҮС-ын 2023 оны А/528 тоот тушаалаар баталсан 8.1.3 кодтой “ Мал төхөөрөх үйлдвэрлэлийг шалгах нэгдсэн хяналтын хуудас ” -аар хяналт хийж ажиллалаа. Хяналт шалгалтаар дээрх 3 компаний мал төхөөрөх үйлдвэрүүд нь Засгийн газрын 2022 оны 224-р тогтоолоор баталсан “ Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт ”-ыг мөрдөж ажиллахгүй байгааг илрүүлсэн болно. Илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар МЭУБ -ын " Албан шаардлага"ыг хүргүүлж, гүйцэтгэлийн хяналтыг хийсэн болно. Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий болон тусгай арга хэмжээнд хамрагдах малыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Эхний улирлын байдлаар 13 сумын МЭТ-т МЭГ-ын даргын баталсан "Сумдын МЭТ, МЭҮН-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх " удирдамжийн дагуу МЭТ -ийг өөрсдөөр нь дүгнүүлж, мөн аймгийн МЭГ-аас бас дүгнэж дээрх 2 дүгнэлтийн дундаж оноогоор дотоод хяналтыг хийж гүйцэтгэсэн болно. Дотоод хяналт шалгалтаар хамгийн өндөр оноог Сайнцагаан сумын МЭТ 50 оноо авахаас 40 оноо буюу 80,0%-тай, хамгийн бага оноог Өлзийт сумын МЭТ 11 оноо буюу 22,0 % -тай дүгнэгдсэн байна. Гурвансайхан, Луус сумдын МЭТ нь мэргэжилтэн байхгүй учир шалгалтанд хамрагдаагүй болно. Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, хяналт тавих, МЭНС-ийн ашиглалтыг сайжруулах, хяналт тавих зорилтын хүрээнд Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, хяналт тавьж ажиллаа.Эхний хагас жилийн байдлаар маханд хэрэгцээлэх амьд малын 372 МЭГ, бүтээгдэхүүнд 1181 МЭГ, отор нүүдэлд 71 МЭГ, үржилд 269 МЭГ, нийт 1893 МЭГ-г олгож баталгаажуулсан байна. Мал эмнэлгийн салбарт хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилтын хүрээнд. Мал эмнэлгийн стандартын үзлэгт ЕМЭ-ийн 42 МЭҮН, Ту-МЭ-ийн үзлэгт 1 МЭҮН, нийт 43 МЭҮН хамрагдахаас ЕМЭ-ийн үзлэгт 35 МЭҮН, Ту-МЭ-ийн үзлэгт 1 МЭҮН хамрагдаж 7 МЭҮН нь стандартын үзлэгт хамрагдаагүй болно. ЕМЭ-ийн үзлэгт хамрагдсан 35 МЭҮН-ийн 18 МЭҮН нь 2 болон 3-р шатлалын стандартын " Бага" эрсдэлтэй буюу " Сайн" үнэлэгдэж тэнцсэн бөгөөд 15 МЭҮН нь " Дунд" эрсдэлтэй, 2 МЭҮН нь " Их" эрсдэлтэй үнэлэгдэв. Ту-МЭ-ийн үзлэгт хамрагдсан 1 МЭҮН " Дунд" эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Дунд болон их эрсдэлтэй.