Бидний гол зорилго малчдын олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн нүүдэлчин мал аж ажуйн туршлагыг орчин үеийн эм, мал эмнэлэгийн мэдлэг түргээх замаар сайжруулан малчдад туслахад чиглэдэг.
Мал эмнэлгийн сургалт, монгол болон олон улсын малын эмч нарын мал эмнэлгийн үзлэг, мал эмчлэх практик сургалтыг үзүүлж Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Адаацаг сумдаар явж малчдад мал эмнэлгийн эм тариа, хэрэгцээтэй зүйлсийн тусламж үзүүллээ. Орчин үед мал эмнэлгийн талаарх мэдлэг боловсрол хөгжсөн хэдий ч малчдын хувьд мэдээллийн хүртээмжтэй байдал дутмаг байдгаас үүдэн мал аж ахуйдаа үр шимийг нь хүртэж чадахгүй, малын эм тариаг зөв зохистой хэрэглэж чадахгүй байх тохиолдол их. Бид хөтөлбөрүүдээрээ дамжуулан малчдад цаг үетэйгээ нийцсэн малын энгийн нэг шархийг хэрхэн цэвэрлэхээс эхлээд анхны тусламж хэрхэн үзүүлэх цаашлаад мал эмнэлгийн талаарх мэдлэг, эмчилгээний арга хэрэгслийг танилцуулан, зааж зөвлөхийг эрмэлздэг.