Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА


           Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоог хөгжүүлэх шинэчилсэн ЖУРМЫН ТӨСӨЛ-ийг танилцуулахтай холбогдуулан орон нутгийн төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус сургалт, хэлэлцүүлэгт төрийн байгууллагын удирдлагууд, хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан 70 гаруй төрийн албан хаагчид төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд хамрагдлаа. Үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн шинэ тогтолцоог бий болгох, цахимжуулалтыг сайжруулах, хөгжлийн бодлогыг зөв төлөвлөх, төсөвлөлтийг уялдаатай хийх, хяналт-шинжилгээ үнэлгээг бодитой болгоход энэхүү уулзалт хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм.

    

Сүүлд нэмэгдсэн