ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАЛТЫН ЯВЦ 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилт 60 хувь, Аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангах 02 албан даалгаврын хэрэгжилт 65 хувь, Өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт 60 хувьтай тус тус бэлтгэл хангагдсан байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах А/71 тушаалын хавсралт хүснэгтийн дагуу доорх байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангагдсан. Үүнд: 1. 15 сумын 68 багийн нутагт 2024-2025 онд 7347 малчин өрх, 1474 мал бүхий өрхийн 3,4 сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4,7 сая толгой мал өвөлжих тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байна.2. Бэлчээрийн талбайн хэмжээ 6,8 сая га, өвөл, хаврын бэлчээрийн дундаж ургац 4,3 цн, байгаа өвөлжих малын тоонд харьцуулснаар 4,1 сая га бэлчээр нь өвөлжиж хаваржихад хэвийн, бэлчээрийн хүрэлцээ хангамж хувьтай байна.3. Өөр аймгийн нутагт-53 өрхийн 33850 мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 23 өрхийн 14005 мал, гаднын аймгаас 3 өрхийн 3476 толгой мал ирж оторлож байна. Аймаг дундын отрын бүс нутаг Хэрлэнбаян-Улаанд Адаацаг, Гурвансайхан, Цагаандэлгэр сумдын 8 өрхийн 9397 толгой мал, Малахын тал отрын бүсэд Адаацаг, Сайнцагаан, Эрдэнэдалай сумдын 8 малчин өрхийн 10472 толгой мал оторлуулахаар захиалгыг хүргүүлсэн. 4. Байран тэжээлд орох 2100 мал, хонин толгойд шилжүүлснээр 14150 толгой мал, нэмэгдэл тэжээлд оруулах 165000 толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 182000 тоо толгой малыг тэжээлд оруулах урьдчилсан тооцоо гараад байна.5. Малчдын бэлтгэл хангалт бүдүүн өвс-909,5тн, үйлдвэрийн тэжээл-614,0тн, гар тэжээл-800,5тн, давс хужир шүү-1197,1тн бэлтгэснээр бэлтгэл хангалт 30,9 хувьтай.6. Аймаг сумдын Засаг дарга нарын аюулгүй нөөц өвс-210,3тн, тэжээл-147,7тн, аюулгүй нөөц 28 хувьтай бүрдүүлсэн.7. Бэлчээрийн талбайд усан хангамж инженерийн хийцтэй худаг-996, энгийн уурхайн худаг-2756, нийт уст цэгийн тоо-3752, ашиглахад бэлэн уст цэг 95,5 хувь, Усаар хангагдсан өрх 99,6 хувьтай.8. Хашаа хорооны хангамж энэ онд шинээр бодын хашаа-38ш, богийн хашаа-75ш хашаа нэмэгдсэнээр бодын хашаа-1581ш, богийн хашаа-7639ш хашаа хорооны хүрэлцээ хангамж 80,0 хувьтай.9. Өрхийн бэлтгэл хангалт малын тарга хүч-94,0%, өвс тэжээл татан авалт 28%, хашаа саравч 80%, хоол хүнс дулаан хувцасны хангалт 75%, түлээ түлшний нөөц 48%, хүн мал эмнэлгийн эмийн сан 74%, мал эмнэлгийн арга хэмжээ 70%, малчин өрхийн бэлтгэл хангалт 67 хувьтай бэлтгэл хангагдсан байна.