Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН САНХҮҮ, НЯГТЛАН БОДОГЧДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Мал эмнэлгийн салбарын санхүү бүртгэлийн ажилтнуудад “Мал эмнэлгийн салбарын нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлт ” сэдвээр салбарын нягтлан бодох бүртгэл, өнөөгийн байдал, тулгамдсан болон цаашид анхаарах асуудлыг хууль, дүрэм, журмын хүрээнд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалтад Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг, нийслэл, харьяа байгууллагуудын ерөнхий болон ахлах нягтлан бодогч нарыг хамруулж, холбогдох хуулийн өөрчлөлт, журмын шинэчлэлийн талаарх сургалт хийлээ.

Үүнд:Сангийн яам - “Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмын шинэчлэлийн талаар” төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн журмын шинэчлэл, НББ-ийн заавар, журмыг уялдуулах,Нийгмийн даатгалын ерөнхий газар “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн зохицуулалт шинэчлэлийн талаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Төрийн аудитын тухай хуульд орсон өөрчлөлт “аудитаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал”Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, тайлагнал анхаарах асуудал” Хувь хүний хөгжил, хандлагаа өөрчлөх “Багт хувь нэмэртэй гишүүн болох нь” зэрэг сэдэвт сургалтад хамрууллаа.

    

Сүүлд нэмэгдсэн