Мал эмнэлгийн ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгуулагатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн нэгдсэн системд Оролцооны эпидемиологийн модулийг хөгжүүлэн ажиллаж байна. Оролцооны эпидемиологийн модуль хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, явц, малчдын ойлголт, хэрхэн ашиглахад туршилт хийхээр ажлын хэсэг Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус зэрэг сумдад ажиллаа.Уг системийг хөгжүүлсэнээр мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчнийг малчдын оролцоотойгоор тандан судалж аливаа өвчнийг эрт илрүүлэхэд малын эмч, малчдад дэмжлэг болох юм.