Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МАЛЫН ИХ, БАГА ЭМЧ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2024-10-28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг тус тус шинэчлэн батласан.

Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч 300 га талбай шатжээ

2024-10-28

Хээрийн түймэр:

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН САНХҮҮ, НЯГТЛАН БОДОГЧДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-27

Мал эмнэлгийн салбарын санхүү бүртгэлийн ажилтнуудад “Мал эмнэлгийн салбарын нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлт ” сэдвээр салбарын нягтлан бодох бүртгэл, өнөөгийн байдал, тулгамдсан болон цаашид анхаарах асуудлыг хууль, дүрэм, журмын хүрээнд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2024-10-26

Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоог хөгжүүлэх шинэчилсэн ЖУРМЫН ТӨСӨЛ-ийг танилцуулахтай холбогдуулан орон нутгийн төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАЛТЫН ЯВЦ2024-2025

2024-10-25

АДУУНЫ ЯМ ӨВЧНИЙ ТАНДАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

2024-10-25

Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн газрын Мал лабораторийн шинжээч эмч нартай хамтран Адууны ям өвчин гарсан 2 суманд тухай өвчний нөхцөл байдал, тархалтын хүрээг тодорхойлж, өвчилсөн малын эх сүргээс тандалт хийх зорилгоор дээж авч, малчдад иргэдэд адууны ям өвчний талаар мэдээлэл хүргэж ажилласан.

Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

2024-10-22

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Энэ сарын 21-нд аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 дугаар хурал 70 хувийн ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар 18 асуудлыг хэлэлцэв. Тус хурлаар Арабын Нэгдсэн Эмират Улсад болох Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад дэмжлэг үзүүллээ. Мөн Олон улсын International Easter cup Berlin-Moabit-2024 CHAMPIONS тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт гаргасан баг тамирчдыг урамшуулах зардлыг шийдвэрлэв. Орон нутгийн багш сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, бодлого бодох чадварыг сайжруулах, математикийн шилдэг сургалттай сургуулиудын шилдэг арга туршлагад суралцах зорилго бүхий Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн нээлттэй ХХI олимпиадад санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Түүнчлэн “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагаас санаачилсан 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын цогц үзлэгт хамрагдахад дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Архив бичиг хэргийн ажилтан чадавхжуулах сургалтад хамрагдлаа

2024-10-21

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Ахмадын настны зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд Луус сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ахмад ажилтан Ё.Дарьсүрэн нь архив бичгийн ажилтанг чадавхжуулах 60 цагийн сургалтанд Мал эмнэлгийн газрын архив бичиг хэргийн ажилтан Б.Бямба хамрагдлаа. Ё.Дарьсүрэн танд талархал илэрхийлье, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье.

2024-10-20

Хилгээ залгаа аймагт Ямааны годрон өвчин оношлогдсон тул малын шилжилт хөдөлгөөн хийж орон нутагт эрсдэл үүсгэхгүй байхыг уриалж байна.

Мал, амьтны халдвар өвчний үеийн хорио цээр, хязгаарлалтын үйл ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгууллаа.

2024-10-18

Дундговь аймгийн Мал эмнэлгийн газарт жолооч сонгон шалгаруулж, ажилд авна

2024-10-15

Дундговь аймгийн Мал эмнэлгийн газарт жолооч сонгон шалгаруулж, ажилд авна

ОРОЛЦООНЫ ЭПИДЕМИОЛОГИЙН СИСТЕМИЙН ТУРШИЛТ ХИЙГДЛЭЭ.

2024-10-10

Мал эмнэлгийн ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгуулагатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн нэгдсэн системд Оролцооны эпидемиологийн модулийг хөгжүүлэн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн