Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

"ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИН-ЭРҮҮЛ МАЛ" САРЫН АЯНЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА.

2024-07-09

МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ИРГЭН ТА МАЛ СҮРГЭЭ УГААЛГАД ХАМРУУЛСНААР: ☑️Таны мал сүрэг гадна шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээрэг авна. ☑️Мах, арьс шир, ноос, ноолуурын чанар сайжирч гарц нэмэгдэнэ. ИЙМД МАЛ СҮРГЭЭ ТОВЛОСОН ХУГАЦААНД ЧАНАРТАЙ ХАМРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИН-ЭРҮҮЛ МАЛ АЯН

2024-07-09

Шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх "Хариуцлагатай малчин-эрүүл мал" аяныг 2024 оны 07 сарын 2024 оны 08 сарын 05-ны хооронд зохион байгуулж байгаа тул малчид иргэд та бүхэн мал угаалгын ажилд бүрэн хамрагдаж МЭНС-д гүйцэтгэлийг оруулуулан хамтран ажиллана уу Жич: Төлөвлөгөөт арга хэмжээнд хамрагдаагүй малчин, мал бүхий иргэдэд Мал эмнэлгийн гэрчилгээ/код/ олгогддоггүй болно

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИОС ЗОХИОН ЯВУУЛДАГ ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2024-07-02

Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмчийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лабораториос зохион явуулдаг ЦАХИМ сургалтуудад лабораторийн шинжээч эмч нарыг тухай бүр оролцуулан хамруулж байна.

АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-06-26

Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв лабораторийн шинжлэгч эмч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн шинжлэгч эмч нарт "Сүлжээ лабораторийн журам"-ын хэрэгжилт, MNS ISO/IEC 17025:2017 стандартын шаардлагыг хангуулах, чанар хангалт, менежментийн тогтолцооны хэрэгжилтийг хангуулах, оношилгооны арга зүйг мөрдүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх зөвлөн туслах зорилгын хүрээнд ажлын байрны сургалтыг 2024 оны 06-сарын 24-26 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулаа.

"БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ"-НД НЭГДЭЖ БАЙНА

2024-06-14

"БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ"-НД НЭГДЭЖ БАЙНА

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СУЛ ОРОН ТООНД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР

2024-06-11

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна

Малдаа туулгыг зөв олгох тухай зөвлөгөө

2024-06-10

Малдаа туулгыг зөв олгох тухай зөвлөгөө

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР

2024-06-10

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар холбогдох байгууллагуудад ирүүлэхийг урьж байна.

ШҮЛХИЙ, БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ТАНДАХ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЛЭЭ.

2024-06-06

ШҮЛХИЙ, БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ТАНДАХ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЛЭЭ.

Боом өвчнөөс урьдчилан сэргийлье

2024-05-28

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье

2024-05-28

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖИЙН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2024-05-10


✍️ ✍️ ✍️Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5368:2018 стандартын хэрэгжилтийн улсын үзлэгийг аймаг, нийслэлийн 330 сум, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий болон төрөлжсөн, тусгай мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар холбогдох тушаал, удирдамжийг гарган үзлэгийг эхлүүлээд байна.
✅ ✅ ✅Стандартын хэрэгжилтийн үзлэгийг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд болон МҮМЭХолбоо төрийн бус байгууллагатай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж МЭҮН-ийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж өгөгдсөн үзүүлэлтийг үзэж дүгнэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар зөвлөн тусална.
✅ ✅ ✅Стандартын хэрэгжилтийн үзлэг зохион байгуулснаар анхан шатны нэгжийн мөрдөж буй стандартын хэрэгжилтийг шалгаж үнэлгээ хийхээс гадна мөрдөж буй стандарт нь тухайн ажил үйлчилгээ, хууль эрх зүйд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид шинэчлэх, мал эмнэлгийн нэгжийг дэмжих төрийн бодлого, шийдвэрт уялдуулах зорилготой.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн