Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024.05.06-ны өдрийн А/152 дугаар тоот тушаал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газартай байгуулсан 2024/01 тоот гэрээний дагуу шүлхий, бог малын мялзан өвчний ийлдэс судлалын тандалт шинжилгээнд дээж цуглуулах ажлыг сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч нартай хамтран 2024 оны 05 дугаар сарын 22-27 хооронд,
шинжилгээг 06 дугаар сарын 04-05-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
Аймгийн хэмжээнд санамсаргүй сонголтын аргаар сонгогдсон 14 сумын 30 өрхийн 480 малаас цусны ийлдсийн дээж цуглуулан, шүлхий, бог малын мялзан өвчний бүтцийн бус уураг илрүүлэх /ELISA/ урвалын шинжилгээг хийж гүйцэтгэлээ.