Мал эмнэлгийн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

“АВИЛГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ” АРГА ХЭМЖЭЭНД МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР НЭГДЛЭЭ.

Авлигын эсрэг өдөр, хүний эрхийн олон улсын өдөр, Архивчдын өдрийг угтаж АЗДТГазраас зохион байгуулсан “Мэдлэг, ур чадварын тэмцээн”-нд амжилттай оролцож, багаараа тэргүүн байр эзэлсэн.

Мал эмнэлгийн газраас дараах ажлыг зохион байгуулан ажилласан.

-Мал эмнэлгийн газрын Захиргаа санхүүгийн албаны дарга байгууллагын 14 албан хаагчид “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах арга зүй, мэдэгдэл гаргах шаардлага үндэслэл” сэдвээр сургалт хийсэн.

-Байгууллагын мэдээллийн самбарт 110 дугаарыг сурталчилсан материал болон “Авлигын эсрэг нэгдье” зурагт хуудас тавьж сурталчилсан. Мөн Мал эмнэлгийн газрын фейсбүүк хуудсанд “Авлигын эсрэг нэгдье” арга хэмжээг сурталчилж, дээрх мэдээллийг 8061 хүнд хүргэсэн.


-Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан Байгууллагын албан хаагчдын дунд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд эрх бүхий албан тушаалтан асуулт бэлтгэн, АХА тэмцээн амжилттай зохион байгуулж, байгууллагын бүх албан хаагчийг хамруулсан.

-Авлигын эсрэг нэгдье, хүнд сурталгүй, бүтээлч хамт олон байцгаая уриан дор байгууллагын бүх албан хаагч дунд үндэсний бичгээр авлигын эсрэг уриалга хэн сайхан бичих вэ уралдаан өрнүүлж, зөв, гаргацтай, тэгш хамгийн сайхан бичсэн албан хаагчаар тус газрын Лабораторийн шинжээч эмч Д.Бурмаа шалгарч, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Сүүлд нэмэгдсэн