Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрх чөлөөний алхалт 2024 оны 03 дугаар сарын 06 -ны өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Мал эмнэлгийн газрын хамт олон идэвхтэй оролцож "Нэг тэрбумаараа тэмцье" арга хэмжээнд нэгдлээ.