НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР : Дундговь аймгийн Мал эмнэлгийн газарт жолооч сонгон шалгаруулж, ажилд авна.
Тавигдах шаардлага: 1. Эрэгтэй, 30-с дээш насны байх 2. Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой байх 3. Дундговь аймагт ажиллаж амьдардаг, цаашид ажиллах боломжтой байх 4. В,C,D ангиллын тээврийн хэрэгсэл 5-с доошгүй жил жолоодож байсан туршлагатай байх 5. Тусгай зориулалтын автомашин буюу ариутгалын машин, явуулын лаборатори, фургон, лада маркийн машиныг жолоодох, эвдрэл гэмтэл засах чадвартай байх 6. Хөдөө томилолтоор ажиллах боломжтой байх 7. Ажлын ачаалал даах чадвартай байх 8. Автомеханикч засварчин мэргэжилтэй байвал давуу тал болно Бүрдүүлэх материал: 1. Төрийн албан хаагчийн шинэчилсэн анкет үнэн зөв бөглөж, зураг нааж ирүүлэх 2. Иргэний үнэмлэхний хуулбар 3. Боловсролын үнэмлэхний хуулбар 4. Жолооны үнэмлэхний хуулбар 5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 6. Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл /гараар бичих/ 7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа . Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 3 сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийг дуустал Мал эмнэлгийн газарт хүлээж авна. Холбоо барих утас:89760470 /ажлын цагаар холбогдоно уу/